iNet.mn дагах

Бийск хүрсэн тэмээн жин

Ховд аймгийн Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн дарга 18 настай Борондангийн Лувсанд 1941 оны намар баруун Монголоос Аугаа их Эх орны дайны хүнд үед Зөвлөлтийн Улаан армид бэлэг болгон өгч буй агт морь, дулаан хувцас, хоол хүнс тээсэн тэмээн жинг ахлан урт аянд гарах үүрэг оногджээ.  

Гитлерийн Герман ЗХУ-д халдан довтолсон мэдээг монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон мэт хүлээн авч Зөвлөлтийн цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн баруун хязгаарт өрнүүлсэн нь энэ юм. 1941 оны есдүгээр сарын 17-нд Ховд аймгийн Манхан сумаас хөдөлж хамгийн ойролцоох Зөвлөлтийн төмөр замын өртөө Бийск хот хүртэл 1030 км зам туулсан жингийн цуваанд 1200 орчим тэмээ, 110 орчим тэмээчин багтсан гэдэг.   

Ах дүүгийн харилцаатай Оросын ард түмэнд илгээсэн 240 тонн бэлгэнд 2700 агт морь, 500 мянга орчим төгрөгийн эд зүйл буюу үхэр, хонь, буга, зээр, зэрлэг гахайн мах, ангийн үсэн хувцас, эсгий гутал зэргээс гадна дайн байлдааны техник хэрэгсэлд хайлуулан хэрэглэх боломжтой бурхны шашны уран хийц бүхий 120 тонн өнгөт металл багтсан байсныг зарим эх сурвалжид тэмдэглэжээ. 

Тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ. Аялал 12, нэгдүгээр сарын хахир хүйтнийг дамнан үргэлжилсэн учир тэмээчид хоёр тэмээний голд хэвтэр засан жавар тачигнасан өвлийн хүйтэн шөнийг өнгөрөөдөг байж. Энэ хүнд нөхцөлийг дийлэлгүй өвдсөн нэгнийгээ замын айлд үлдээгээд цааш явдаг байсан бөгөөд бие биенээ зоригжуулан “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг аялан явдаг байснаа жингийн ахлагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсан хожим нь дурсан ярьсан байдаг. 

“1942 оны өвөл их хүйтэн байсан. -30 хэм бидний хувьд дулаанд тооцогддог байлаа. Аяллын хамгийн хэцүү хэсэг нь эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чике-Таманы давааг гатлах байсан. Огцом, аюултай эрэг ихтэй энэ уулыг давахад олон тэмээ үрэгдсэн. Үхэж үрэгдсэн тэмээнүүдийн ачааг хамгийн тэсвэртэй хар тэмээнд шилжүүлээд хожим нь буулгахад ЗИС-5 машины тэвш бараг дүүрч билээ. Зам зуур бүх тэмээ ганцхан нутгийнхаа зүг харан хэвтсэн байдаг сан..“   



Алтайн нурууны хоёр том мөсөн голыг гатлахад мөсөн дээр явахад зориулагдаагүй говийн амьтны зөөлөн тавхай гулгаж, шалбарч жингийн цувааны ард улаан мөр татах учир нутгийн оршин суугчдаар арьс, шир, хивсээр тэмээнд “гутал” оёхыг заалгаж, бусад хэцүү замыг туулахдаа модны мөчир, хувцас, үнс нурам, элс зэргийг ашиглан тэмээнд гарц хийж өгдөг байжээ.

Алтайн оршин суугчид жин тээгчдийг халуун дотноор угтаж хооллож ундлан, тэмээгээ амраах боломж олгон Бийск хүрэхэд байгаа бүхнээ зориулж байсныг жингийн ахлагч тэмдэглэн ярьсан байдаг.

Жингийн цуваа 5 сар аялсны эцэст 1942 оны хоёрдугаар сарын эхээр Бийск хотод хүрэлцэн очиход Улаан армийн офицерууд утган авчээ. Зуу зуун тэмээний ачааг буулгалцахад нутгийн оршин суугчдыг дайчлан монголчуудын бэлгийг тэр даруйд нь фронт руу илгээжээ. Хэдий дайн дажинтай хэцүү цаг байсан ч оросууд монголчуудын сэтгэлийн хариуд тэмээн жинг улаанбуудай, гурил, элсэн чихэр, цайгаар “цэнэглэн” үдсэн гэдэг. Тэмээн жин буцах үед хаврын урь орсон байсан бөгөөд 3 сар аялан 1942 оны тавдугаар сард Ховд аймгийн Манхан сумандаа иржээ.
скачать dle 12.0

Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчээ

14/05/2021, 17:42

Кофешоп, бялдаржуулах төв, бассейн, сургалтын төвийг маргааш нээнэ

14/05/2021, 17:40

Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

14/05/2021, 17:37

Автобусны буудлын самбарт "Мөнх тэнгэрийн бичиг"-ийг байршуулжээ

13/05/2021, 16:12

Ц.Оюунгэрэл Иргэний оролцооны нэгдэл нам байгуулжээ

13/05/2021, 16:10

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

13/05/2021, 16:09

Ахмад гэрэл зурагчин, МУСГЗ Ж.Даваасамбуу тэнгэрт дэвшлээ

13/05/2021, 16:08

АН: Засгийн газар муу ажилласан

10/05/2021, 15:11

Д.ПҮРЭВБАЯР: ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙГЭЭР МУХАРДАЛД ОРЧИХЛОО

10/05/2021, 14:55

БОЛОВСРОЛБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 100 ХОНОГТ…

10/05/2021, 14:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим анги, байгууллага болон энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

10/05/2021, 14:50

Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төсөл нээлттэй зарлана

10/05/2021, 14:46

Энхтайваны гүүрний замыг нээлээ

8/05/2021, 23:38

Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ

8/05/2021, 23:37

Улсын хэмжээнд 1,4 сая хүн дархлаажуулалтад хамрагджээ

8/05/2021, 23:32

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

8/05/2021, 23:31

Явуулын лаборатори Говь-Алтай аймагт ажиллаж эхэллээ

4/05/2021, 16:10

Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

30/04/2021, 18:43

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1356 тохиолдол бүртгэгджээ

30/04/2021, 18:40

Гэртээ хүүхдээ асарч байгаа 20 мянган эцэг байна

30/04/2021, 18:38

“Вероселл” вакцины 334 400 тунг тээвэрлэн авчирлаа

30/04/2021, 18:38

Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна

30/04/2021, 18:37

Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна

30/04/2021, 18:35

"Хигашикава фото фестиваль"-ийн монгол дахь шалгаруулалтын дүн гарлаа

28/04/2021, 19:51

85 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье

28/04/2021, 19:50

Халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг монгол цэргүүд хамгаалж байна

28/04/2021, 19:46

Дөрөвдүгээр сарын 30-нд 40 мянган тун “Спутник V” вакцин Монголд ирнэ

28/04/2021, 19:45

М.Баяржавхланг “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ

28/04/2021, 19:43

Мутацид орсон вируст вакцин хэрхэн нөлөөлөх вэ?

28/04/2021, 19:41

Морингийн даваа орчимд барих "Залуус-1” орон сууцны төслийг танилцуулав

28/04/2021, 19:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19